Азийн хүүхдийн кино наадамд зориулж хийсэн кино. Сэдэв нь "Гэр бүл". Тэгэхдээ багш нар хэлэхдээ Гэр бүл гэхээр л хүмүүсийн толгойнд ирж ирдгээс өөрөөр сэтгэ гэсэн гэр бүлд өөр ямар нэгэн гишүүн байж болохоор сэтгэ гэж хэлсэн.
Азийн хүүхдийн кино наадам-ийхан шалгуурууд гэвэл:
1.Харилцан яриа их байж болохгүй (байлаа ч гэсэн доор нь англи-аар субтитр тавихийг хориглосон)
2.Зохиогчийн эрхийг маш хатуу шалгах учир ямар нэгэн өөр гадаад уран бүтээлчдээс дуугийн ашиглан дууний найруулга хийсэн тохиолдолд шууд тэнцээгүйд тооцно
3.Дууны найруулга их байх тохиолдолд оноо хасна (янз бүрийн дршшшшш!! фхх! цтцтцтцтц гэх мэтийн нэмэлт найруулга гэсэн үг)
4.Ямар нэгэн тайлбар бичиг (субтитр) байх есгүй
5. 3-н минутаас доош хугацаанд багтаасан байх. Ядаж 3 минутаас хэдэн сэкүндээр ч хамаа хэтэрсэн байвал хасагдна
ийм шалгууртай байсан.
Мэдээж би энийг хийх гэж нилээн цаг зарсан.3 минутандаа багтах гэж ихэнх хэсэгээ хассан.
Ядаж байхад камэрны дуу бичих чадал ихэд муу байсан. Салхи микрофон руу нь орж паржигнах чимээ маш их байсан. Тиймээс надад энэ видэоны дууг(чимээг) дахин орлуулах (replacement) хийх хэрэгтэй болсон. эхний хэсэг ч яахав зүгээр Youtube-ээр City noise гэж хайгаад татаж аваад орлуулсан. Тэгэхдээ тийм амар биш! камэрний дүрс авах байрлал нь өөрчлөгдөхөд дуу чимээ ирэх зүг өөрчлөгдөх энэ тэрээг нь тааруулна гэж их зовсон. Бас зураг зурж байх үэд гарж байх чимээг нь 2 ширүүн порлон хооронд нь үрж байгаа чимээг бичиж авж байгаад орлуулсан хэхэх.
Видео эффэкт ямар мэдэх биш тэр зурсан зурган дээрээс дүрс ни алга болж байгаа хэсгийг өөрийн чадхаараа л 2 image ийг fade хийх аргаар хийсэн болхоор их үнэмшилгүй харагдаж байгаа. Надад өөр арга байсангүй ээ.........За шалтаг мундахгүй. Өшөө хийх тусмаа сайжрина буйзаа.....
Киноны үйл явдал:
Нэгэн залуу байшингийн дээвэр дээр амиа хорлохоор зогсож байгаагаар эхэлдэг.Нэг гартаа Бамбарууш барисан харин нөгөө гартаа багадаа зурж байсан зурагаа барьж байдаг.Бага насаа дурсна.Өөрийн барьж буй зургаа зурж байгаа хэсэг гардаг.Бөгж хаяаад явж буй хүн бол аав нь.Энэ хэсэг нь ээж аав нь салсан гэдгийг харуулах гэсэн болно.Ээж нь салсан учир түүнд бөгжөө болон бамбарууш үлдээгээд явдаг.Бамбарууш авсан хойноо баярлан ирж зурж байсан зураг нь дээрээ бамбарууш нэмж зурдаг.Тэрхүү зураг нь дээрээ ээж аав болон өөрийгөө зурсан байснаа бамбарууш нэмж зурдаг гэсэн үг.Ээж нь (орхиод)явсан-ээж нь зураг нь дээрээс алга болдог хэсэг гарна.Дахин дурсна.Аав нь эмнэлэгт байгаа бөгөөд аавийгаа хүлээж буй хэсэг гарна.Эмч ирж хэлмэгц зураг нь дээрээс аав нь алга болдог.Энэхүү хэсэг нь аав нь нас барсан гэдгийг харуулсан болно.Тэгэхээр ээж ааваа алдсан ганцаараа үлдсэн-амиа хорлохоор зэхэж байдаг.ГЭР БҮЛЭЭ зурсан зураг луугаа хархад ГЭР БҮЛИЙН зураг нь дээрээс ээж аав нь байхгүй ч ГЭР БҮЛИЙН зураг нь дээр бамбарууш байдаг.Тэгэхэд (би ганцаараа биш гэсэн бодол орж ирэх....) сэтгэл нь хөдөлсөнөөр кино(гэж хэлэхэд юйимбдээ) дуусна.ГАНЦААРАА БИШ=АМИА ХОРЛОХОО БОЛИХ ШАЛТГААН БАЙЖ БОЛОХ.
Муу ч бай,сайн ч бай эхэлсэн юмаа дуусгасандаа сэтгэл хангалуун байна хэхэх.
Алдаа дутагдал ч бий. Би ч оролдож байгаа,оролдож байгаа хирээр сайжирнаа ;).
Нэгэнт ямар нэгэн юм хийчийхээд хүмүүст үзүүлэхэд магтаал,шүүмжлэл хэлдэг үүнийг би саааайийн мэднээээ.Тэгэхээр амаа битгий жимийцгээ,Хүссэнээ хэлцгээ.
(Зохиогчийн эрхээр Б.Ганчөдөрт өмчлөгдсөн болно. Энэхүү киноны нь ДҮРҮҮД нь зохиомол бөгөөд ямар нэгэн хүний эрх ашиганд халдаагүй болно)
14 comments:
taalagdaj bnaa
hudulmur chn ch mdrgdjiin hhe
ene naadmiin shalguur n bs ovoo undur um geech, tgher chi sn hj chdla l gj helye :P
dhad ng amjilt! :P
За Ганчөдөрөө, сайн болжээ. Үнэхээр сайн болж. Би шүүмж хэлье, өө хайяа гээд ч үнэндээ надад харагдах л юм алга. Үнэхээр их хөдөлмөрлөсөн байна. Баяр хүргэе. Чи чадсан байна. Яг л жинхэнэ л кино шиг. Чиний энэ характер чамайг их мундаг хүн болгоно шүү. Би чамаар бахархаж байна. Ийм хүүхдийг би 1-р ангид байхад нь хөтлөөд явдаг байсан! :D
GOOD LUCK!
Анхны бүтээл гэхэд сайн болсон байна шүү!
Авъяастай хүү шүү Уран бүтээлийн өндөрөөс өндөр амжилт хүсье! Зорисондоо тууштай байгаарай Чөдөрөө! :)
Өмнөх кинотой чинь энийг харьцуулж үзлээ, үнэхээр том тэмцээнд "сойсон" чанартай гоё бүтээл болжээ, мундаг ирээдүйтэй сайн хүүхэд байна, энэ бүтээл чинь амжилт олно гэдэгт эргэлзэхгүй байна, баяр хүргэе, шинэ блогийг чинь, шинэ бүтээлийг чинь үргэлж хүлээж байх болноо :)
хэхэхэхэх
хамгийн сүүлд инээдэг хэсги нь харчаад инээгээ л блаа
сдо гоё
зхиол нь аймар таалагджийн.... ирээдүй чн гэрэлтэй............
шантарч болку шүү....
дараа нь лаг том хүн болчоод РАЯС-ыга мартчв даа
duudee amjilt husie :) Saihan buteel bolson bn.
Egch-d n ikh taalagdlaa.
гоё болжээ .. 3 минутаас их хугацаанд , тэмцээнд зориулж хийгээгүй байсан бол ,, produced with : Itgel,A гээд гарах ёстойм бхгү юү тээ .. хэхэх .. гоё бүтээлд нь оролцсон болохоор гоё байнаа ..
Сайн байнаа. Өөр юу ч хэлэхэв. Алдаа оноогоо мэдэж байна гэдэг сайн хэрэг. Цаашид улам олон сайхан бүтээлүүд гаргаарай.
Итгэлийг орхичихсон байх юм хэхэ
chuduruu john utggu umA!?
mini bodlor shu
... teddy ni mnihtei adilhan yum bn awwwwwww
hhe zia ther nuuts bish bol zurag awalta hna hsi? jujigchid ghimu da duruud ni chamtai yamar holbootoi in? aygu sonirholtoi bnaa ...
duruud ni hamaatnii holbootoi
zurag avalt-aa gertee
bas 100 aild shineer barigdsan BAT center gj baishingiin deever deer hiisen
Ter huuhed bugj barij bgaa heseg deer bugj ni zuun gar deer bhiin, tegeed huuhed butneeree garahad baruun garandaa bugjuu atgaad... tom aldaa bna shu!
Post a Comment