Азийн хүүхдийн кино наадамд зориулж хийсэн кино. Сэдэв нь "Гэр бүл". Тэгэхдээ багш нар хэлэхдээ Гэр бүл гэхээр л хүмүүсийн толгойнд ирж ирдгээс өөрөөр сэтгэ гэсэн гэр бүлд өөр ямар нэгэн гишүүн байж болохоор сэтгэ гэж хэлсэн.
Азийн хүүхдийн кино наадам-ийхан шалгуурууд гэвэл:
1.Харилцан яриа их байж болохгүй (байлаа ч гэсэн доор нь англи-аар субтитр тавихийг хориглосон)
2.Зохиогчийн эрхийг маш хатуу шалгах учир ямар нэгэн өөр гадаад уран бүтээлчдээс дуугийн ашиглан дууний найруулга хийсэн тохиолдолд шууд тэнцээгүйд тооцно
3.Дууны найруулга их байх тохиолдолд оноо хасна (янз бүрийн дршшшшш!! фхх! цтцтцтцтц гэх мэтийн нэмэлт найруулга гэсэн үг)
4.Ямар нэгэн тайлбар бичиг (субтитр) байх есгүй
5. 3-н минутаас доош хугацаанд багтаасан байх. Ядаж 3 минутаас хэдэн сэкүндээр ч хамаа хэтэрсэн байвал хасагдна
ийм шалгууртай байсан.
Мэдээж би энийг хийх гэж нилээн цаг зарсан.3 минутандаа багтах гэж ихэнх хэсэгээ хассан.
Ядаж байхад камэрны дуу бичих чадал ихэд муу байсан. Салхи микрофон руу нь орж паржигнах чимээ маш их байсан. Тиймээс надад энэ видэоны дууг(чимээг) дахин орлуулах (replacement) хийх хэрэгтэй болсон. эхний хэсэг ч яахав зүгээр Youtube-ээр City noise гэж хайгаад татаж аваад орлуулсан. Тэгэхдээ тийм амар биш! камэрний дүрс авах байрлал нь өөрчлөгдөхөд дуу чимээ ирэх зүг өөрчлөгдөх энэ тэрээг нь тааруулна гэж их зовсон. Бас зураг зурж байх үэд гарж байх чимээг нь 2 ширүүн порлон хооронд нь үрж байгаа чимээг бичиж авж байгаад орлуулсан хэхэх.
Видео эффэкт ямар мэдэх биш тэр зурсан зурган дээрээс дүрс ни алга болж байгаа хэсгийг өөрийн чадхаараа л 2 image ийг fade хийх аргаар хийсэн болхоор их үнэмшилгүй харагдаж байгаа. Надад өөр арга байсангүй ээ.........За шалтаг мундахгүй. Өшөө хийх тусмаа сайжрина буйзаа.....
Киноны үйл явдал:
Нэгэн залуу байшингийн дээвэр дээр амиа хорлохоор зогсож байгаагаар эхэлдэг.Нэг гартаа Бамбарууш барисан харин нөгөө гартаа багадаа зурж байсан зурагаа барьж байдаг.Бага насаа дурсна.Өөрийн барьж буй зургаа зурж байгаа хэсэг гардаг.Бөгж хаяаад явж буй хүн бол аав нь.Энэ хэсэг нь ээж аав нь салсан гэдгийг харуулах гэсэн болно.Ээж нь салсан учир түүнд бөгжөө болон бамбарууш үлдээгээд явдаг.Бамбарууш авсан хойноо баярлан ирж зурж байсан зураг нь дээрээ бамбарууш нэмж зурдаг.Тэрхүү зураг нь дээрээ ээж аав болон өөрийгөө зурсан байснаа бамбарууш нэмж зурдаг гэсэн үг.Ээж нь (орхиод)явсан-ээж нь зураг нь дээрээс алга болдог хэсэг гарна.Дахин дурсна.Аав нь эмнэлэгт байгаа бөгөөд аавийгаа хүлээж буй хэсэг гарна.Эмч ирж хэлмэгц зураг нь дээрээс аав нь алга болдог.Энэхүү хэсэг нь аав нь нас барсан гэдгийг харуулсан болно.Тэгэхээр ээж ааваа алдсан ганцаараа үлдсэн-амиа хорлохоор зэхэж байдаг.ГЭР БҮЛЭЭ зурсан зураг луугаа хархад ГЭР БҮЛИЙН зураг нь дээрээс ээж аав нь байхгүй ч ГЭР БҮЛИЙН зураг нь дээр бамбарууш байдаг.Тэгэхэд (би ганцаараа биш гэсэн бодол орж ирэх....) сэтгэл нь хөдөлсөнөөр кино(гэж хэлэхэд юйимбдээ) дуусна.ГАНЦААРАА БИШ=АМИА ХОРЛОХОО БОЛИХ ШАЛТГААН БАЙЖ БОЛОХ.
Муу ч бай,сайн ч бай эхэлсэн юмаа дуусгасандаа сэтгэл хангалуун байна хэхэх.
Алдаа дутагдал ч бий. Би ч оролдож байгаа,оролдож байгаа хирээр сайжирнаа ;).
Нэгэнт ямар нэгэн юм хийчийхээд хүмүүст үзүүлэхэд магтаал,шүүмжлэл хэлдэг үүнийг би саааайийн мэднээээ.Тэгэхээр амаа битгий жимийцгээ,Хүссэнээ хэлцгээ.
(Зохиогчийн эрхээр Б.Ганчөдөрт өмчлөгдсөн болно. Энэхүү киноны нь ДҮРҮҮД нь зохиомол бөгөөд ямар нэгэн хүний эрх ашиганд халдаагүй болно)